“Blue moon” арт галерей уран бүтээлчдийг дэмжих, тэдний идэвхийг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулж хүмүүсийн гоо сайханы таашаалыг хөгжүүлэх, Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэлхий нийтэд таниулах, шинэ залуу авьяслаг уран бүтээлчдийг дэмжих, хотын соёл, өнгө төрхийг урлагаар дамжуулж нийгэмд хүргэх зорилгын хүрээнд дүрслэх урлагийн төрлүүдээр төрөлжүүлсэн сэдэвт үзэсгэлэнг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулж 500 гаруй уран бүтээлчдийг хамруулаад байгаа билээ.
Энэ удаагийн сэдэвт үзэсгэлэнгээ “Натюрморт” нэртэйгээр энэ сарын 10-наас 21-ний хооронд зохион байгуулж байна. “Натюрморт” гэдэг нь амьгүй байгаль гэсэн утгатай үг бөгөөд энэ нь уран зургийн төрлүүдийн нэг юм.
Уг үзэсгэлэнд 20 уран бүтээлчийн 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн ба өвөрмөц өнгө аяс, амьгүй байгаль дахь бодит илэрхийлэлийг өөр өөр өнцгөөс харуулсан бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 09-24 цагийн хооронд үзэгчдийн хүртээл болно.
Т.АНУ