“Хөгжил Хүн” бодлого судлалын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа Халх гол-Буйр нуурын хотгорын экосистем ба эдийн засгийн холбогдол эрдэм шинжилгээний хурал Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд эхэллээ.
Эрдэм шинжилгээний хурлаар Халх гол орчимд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй судалгаа, төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг хэлэлцэн, тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг экосистемд сөрөг нөлөө багатайгаар төлөвлөх зөвлөмж, уриалга гаргах юм.
Улсын баяр наадмын өмнөхөн баталсан Халх голын чөлөөт бүс байгуулах тогтоолоор 500 мянган га газрыг хаших болсон нь байгаль хамгааллын олон асуудлыг зайлшгүй хэлэлцэх шаардлага бий болгоод байгаа юм.
Эрдэм шинжилгээний хуралд байгаль хамгааллын салбарт ажилладаг Төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, “Хөгжил Хүн” бодлого судлалын хүрээлэнгийн судлаачид оролцож байна.
Т.АНУ
Холбоотой мэдээ