
Өнөөдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдаж байгаа юм. Хуралдаан Төрийн ордоны их танхимд болж байгаа бөгөөд өчигдөр хуралдсан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас ҮЗХ-ны хуралдааныг шинээр сонгогдсон бүрэлдэхүүнээр нь хуралдуулж байгаа ажээ. Харин маргаантай байгаа нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Дарханы тойргийн ҮЗХ-ны хуучин бүрэлдэхүүн болон шинээр сонгогдсон бүрэлдэхүүнийг аль алиныг нь оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ.
Б.ЗАЯА