УИХ-ын ээлжит бус чуулганаар өчигдөр Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар хүлээн авсан юм.
Ерөнхийлөгчийн зүгээс хоригийг авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэг, залилангийн хэргийг өршөөлд хамруулах ёсгүй юм аа хэмээн үзэж тавьсан. Харин УИХ-аар эл асуудлыг хэлэлцэх шатанд “Хориг буруу тавигдсан, онож тавигдаагүй” гэдэг асуудлыг зарим гишүүн хөндөж байлаа.
Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарын байр суурийг онцлов.
Бэлтгэсэн Г.ДАРЬ