Ховдын хүүхдүүд хандивын тоглолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Ховдын хүүхдүүд хандивын тоглолт хийлээ

Ховд аймгийн Хүүхдийн төлөө хэлтэс санаачлан “Дусал үгээр итгэл хайрлая” хандивын тоглолт зохиолоо. Тоглолтоос орсон орлогын 50 хувийг аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулах бол үлдсэн орлогыг хүнд өвчтэй зургаан настай Сэргэлэн охинд хандив болгон өглөө. Тоглолтод ЕБС-ийн авьяаслаг сурагчид, хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх дугуйлангийн хүүхдүүд оролцсон  юм. Ховд аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс санаачлан аймгийнхаа Хүүхэд залуучуудын ордонд найман төрлийн дугуйлан хичээллүүлдэг ажээ. Тус дугуйлан  нь  зуны сургалт, өвлийн  нэг, хоёрдугаар ээлж гэсэн гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх эдгээр дугуйланд нийт 700 гаруй хүүхэд суралцжээ. Дугуйлангийн сурагчид сурсан мэдсэн зүйлээ багш, эцэг эх, үеийнхэндээ ийнхүү тайлагнажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж