Европт автомашины экспорт буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Европт автомашины экспорт буурчээ

Европын автомашин үйлдвэрлэгчид засгийн газраас дэмжлэг хүсч, автомашинаас ялгарах утааны хэмжээг бууруулах асуудлаар Лондонд чуулсан байна. Харин бусад орны засгийн газруудаас автомашины худалдаанд саад тотгор болж буй тарифыг  бууруулах хүсэлт гаргажээ. Чуулганаар Европын автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх сан байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Диетер Цетче цахилгаан автомашиныг хөгжүүлж, шинэ технологи нэвтрүүлэх судалгааны ажлыг эхлүүлэх болсноо мэдэгдсэн байна. Байгаль орчинд хоргүй технологи нэвтрүүлэхэд автомашин үйлдвэрлэгчдийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тэрбээр онцолсон юм. Герман улс автомашин үйлдвэрлэгч шинэ технологийг нэвтрүүлэхэд дангаараа 16 тэрбум еврогийн хөрөнгө оруулах аж.  Гэвч хөрөнгө оруулалтын үр дүн таван жилээс наашгүй гэж тэрбээр ярьсан байна.

“Даймлер” корпорацийн ерөнхийлөгч Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос болон бусад хөгжиж буй орнууд автомашины худалдаанд импортын өндөр тариф оногдуулж буйг шүүмжилсэн юм. Тарифын хэмжээ өндөр байгаа нь Европын автомашин үйлдвэрлэгчдийг  дээрх орны автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх боломжийг хааж байгааг тэрбээр онцолсон байна.

Европын автомашин үйлдвэрлэгчид найман сая хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд Их Британид л гэхэд уг  салбарт 700,000 хүн ажилладаг ажээ.

Их Британийн автомашин үйлдвэрлэгч групп “SMMT”-ээс явуулсан судалгаа Энэтхэг жил бүр 250,000 автомашин Европт экспортолдог бол Европоос жилд 5,000 машин импортолж байгааг харуулжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж