Эрдэнэтийн сүлд дуу хөшөөнд мөнхөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Эрдэнэтийн сүлд дуу хөшөөнд мөнхөрлөө

Орхон аймаг, Эрдэнэт хотын сүлд дуу бол 1980-аад оны залуусыг “байлдан дагуулж” байсан “Эрдэнэтийн овоо” хэмээх дуу байдаг.

“…Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна…” гэсээр илгээлтийн эзэд, залуус олон зуугаараа ирж байсан тэр цагаас хойш барьж байгуулж байсан “Эрдэнэт” үйлдвэр “Зууны манлай бүтээн байгуулалт” болж, улмаар дэлхийд данстай нэр хүндтэй, улсын төсвийн багагүй хувийг нийлүүлдэг үйлдвэр болон өргөжжээ. Хөгжмийн зохиолч О.Дашпунцагийн ая, Д.Энхбатын шүлгээр бүтсэн энэ дууг Орхон аймгийн ИТХ-аар 1997 онд сүлд дуу болгон зарласнаас хойш 14 жилийн дараа буюу Эрдэнэт хотын 35 жилийн ойн өмнө “Эрдэнэтийн овоо” дууг хөшөө болгон төв талбайдаа мөнхөллөө.
 

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж