Алабама цагаачдын тухай хуулиа чангатгав

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Алабама цагаачдын тухай хуулиа чангатгав

АНУ-ын Алабама муж Цагаачдын тухай шинэ хууль баталлаа. Уг хууль нь бусад мужийн Цагаачдын тухай хуулиас хамгийн хатуу заалттай хууль болжээ. Алабамагийн шинэ хууль нь өнгөрсөн 2010 онд Аризонад батлагдсан цагаач иргэдийн тухай хуультай агуулгын хувьд төстэй болсон бөгөөд тус мужид хууль бусаар сурч байгаа оюутнууд, хөдөлмөрлөж байгаа иргэдийн асуудал удахгүй хүндэрч эхлэх бололтой. Цагаачдын тухай шинэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх ба уг хуулийн дагуу хууль бус цагаачдыг тээвэрлэх явдлыг хүртэл хорьсон байна.

Харин өмгөөлөгчийн зарим бүлгэм эл хуулийг баталсан явдал нь ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлэх, Үндсэн хуульд харшилсан алхам боллоо хэмээн эсэргүүцэж байгаа аж. Одоогийн байдлаар АНУ-д 12 сая орчим хууль бус цагаач ажиллаж, амьдарч байгаа ч, улсаас нэгдсэн журмаар бус муж бүр бие даан хууль бус цагаачдын асуудалтай тэмцэж байна.

Шинээр батлагдсан цагаачдын тухай хуулинд Алабама дахь бизнесийн болон сургууль, сургалт эрхэлсэн байгууллагууд ажилчид, оюутнуудынхаа эрх зүйн статусыг шалгахыг үүрэг болгож, байр түрээслэгчид санаатайгаар хууль бус цагаачдад байраа хөлслүүлсэн бол түүнийг гэмт хэрэг гэж үзнэ хэмээн заажээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж