Малкольм Тернбулл Австралийн ерөнхий сайд болно

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Малкольм Тернбулл Австралийн ерөнхий сайд болно

Малкольм Тернбулл Австралийн ерөнхий сайд болно

Австралийн эрх барих нам ерөнхий сайд Тони Абботтыг огцруулж, Малкольм Тернбуллыг засгийн газрын тэргүүнээр томиллоо. Даваа гаригийн шөнө болсон санал хураалтад Тони Абботт 44 санал авсан бол Малкольм Тернбулл 54 хүний дэмжлэг авчээ. Малкольм Тернбулл тангараг өргөснөөр Австралийн 29 дэх ерөнхий сайд болох юм. Тэрээр өнөөдөр Либерал-үндэсний эвслийн нам болон засгийн газрын сайд нартай уулзах аж.

“Тони Абботт 2013 оны сонгуульд ялалт байгуулсны дараа олон нийт түүнээс маш олон зүйлийг хүсч, хүлээж байсан. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард тэрхүү найдлага талаар болсныг олон хүн харлаа. Түүний биднээс хүссэн зургаан сарын хугацаанд дууссанаар намын олонхи удирдлагаа солихыг хүссэн” хэмээн Либерал намын орлогч дарга Жулие Бишоп мэдэгджээ.

Малкольм Тернбулл өмнө нь харилцаа холбооны сайдаар ажиллаж байжээ. Тэрээр 2013 оноос хойш Австралийн ерөнхий сайдаар томилогдсон дөрөв дэх хүн болж байна.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж