Хөх цэргүүд Хөвсгөлд “алба хаана”

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Хөх цэргүүд Хөвсгөлд “алба хаана”

Монгол
Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөх цэрэг” үндэсний
аялал энэ сарын 24-нд Сүхбаатарын талбайд нээлтээ хийх ажээ.  Өдгөө
долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус аяллынхан энэ удаа  Хөвсгөл
аймгийг зорих бөгөөд ирэх долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо ирэх 
юм байна. Эр цэргийн алба бус ч хэрхэн зөв хүн байх төлөвшлийг олж авах
хөх цэргүүдийн аялалд “алба хааснаар” бусдын дэмжлэггүйгээр биеэ дааж
сурах, хичээлээ хийж дадах, монгол орныхоо байгалийн сайхныг нүдээр
үзэх, эх орноо хайрлан энэрэх, найз нөхдийн хүрээллээ тэлэх зэрэг ач
холбогдолтой. Энэ жилийн аялалд нийт таван баг оролцох ба аяллын хүрээнд
хувь хүний хөгжлийн, ёс суртахууны, түүх, танин мэдэхүйн лекцүүдийг
олон улсын зайн сургагч багш нар унших аж. Мөн амьдрах чадвар, уламжлалт
зан үйл, хувь хүний хөгжлийн, гоо зүйн зэрэг сургалтуудыг явуулах юм
байна.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж