Хятад улсад Зүүн Азийн хөлбөмбөгийн фестиваль болж байгаа билээ. 14 хүртэлх насны шигшээ багуудын дунд болж буй энэ тэмцээнд манай тамирчид оролцож, ур чадвараа сорьж, туршлага солилцож байгаа. Хамгийн гол нь Олон улсын чанартай тэмцээнд анх удаагаа оролцож байгаа юм.
Э.Шинэбаяр дасгалжуулагчаар ахлуулсан Монголын шигшээ баг эхний тоглолтондоо Японы багтай тоглож эхний хагасд 0:0 тэнцсэн ч шийдвэрлэх үед хоёр гоолыг алдан хожигдоод байсан. Тэгвэл ХонгКонгийн хүчтэй багтай мөн тэнцүүхэн өрсөлдөж 2:0 ялагдсан.
Харин өчигдөр Макаогийн шигшээ багтай өрсөлдөн 5:0 харьцаатай бут ниргэлээ. Гоолуудыг шигшээ багийн тамирчин Г.Бат-Оргил, Т.Хаш-Эрдэнэ, А.Тэмүүлэн, Б.Ган-Эрдэнэ, Б.Ганбат нар оруулсан байна.
Гадны тэмцээнд анх удаа оролцож байгаа өсвөр үеийн шигшээ баг маань ийнхүү анхны хожлоо байгууллаа. Тэр тусмаа өрсөлдөгчөө илүүрхэн буулгаж авлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn