Германы БМВ, Ауди, Мерседес нарын жилийн борлуулалт

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Германы БМВ, Ауди, Мерседес нарын жилийн борлуулалт

Германы БМВ, Ауди, Мерседес нарын жилийн борлуулалт.

Урд хөрш дахь үйлдвэр. Тунланд жийп.

Дэлхий даяар автомашины ертөнцөд "Германы гурвал" гэсэн ойлголт байдаг нь тансаг автомашины үйлдвэрлэл, худалдаа, брендийн нэр хүндээрээ тэргүүлэгч Мерседес Бенц, БМВ, Audi гурвыг хэлж буй юм. Энэ гурван компани нэг жилд борлуулж буй машиныхаа тоо ширхгээр эхний байруудад ордоггүй боловч шинэ технологийг хамгийн эхэнд нэвтрүүлж ая тух, аюулгүй байдал, хэв загварын үлгэр жишээ болдог. Тэд дэлхийн бүх улсуудад автомашинуудаа борлуулж Америкийн Кадиллак, Линкольн нарыг хол хаяж шинээр үүсэн араас нь нэхэж буй Лексус (2014 онд 498,000ш), Инфинити нарт байр сууриа алдсангүй.

Саяхныг болтол бид энэ гурван компанийг автомашинуудаа зөвхөн Герман улсад үйлдвэрлэдэг гэж бодож байв. Гэтэл дэлхий ертөнц глобалчлагдан нэгэн том зах зээл болж тив хооронд бараа бүтээгдэхүүн зөөж борлуулах нь тээвэр, татварын зардлуудаас болон ашиггүй болох нь ихэссэн учир тив бүсийг хамарсан үйлдвэр ихээр нээх болж.

За одоо Мерседес, БМВ, Audi гурав жилд хэдэн машин үйлдвэрлэдгээс хэдийг нь манай өмнөд хөрш Хятад улсад хийж байна мөн яг ямар загваруудаа хийж байгааг харцгаая.

Бавари мужийн БМВ нь 2014 онд нийт 1,781,000 автомашин үйлдвэрлэж борлуулснаас Хятад улсад 278,000 нь 100% үйлдвэрлэж борлуулжээ энэ нь нийт дүнгийн 15 хувь аж. БМВ нь 5 серийн седан, 5 серийн уртасгасан седан, 3 сери мөн 3 серийн уртасгасан седан, Х1 серийн жижиг жийп зэргийг Хятад улсад бүрэн үйлдвэрлэж буй ба тун удахгүй Х3 болон Х5 загварын жийп автомашинуудаа бүрэн үйлдвэрлэж эхлэх юм байна. Харин 7 серийн седануудаа импортолдог аж. Тэд 2003 онд эхний үйлдвэрээ Хятад улсад барьсан нь гол өрсөлдөгчид болох Мерседес, Ауди хоёроосоо ихээхэн хоцорчээ.

Харин Ауди нь 2014 онд дэлхий даяар нийт 1,728,000 орчим автомашин үйлдвэрлэн борлуулсан нь энэ гурав дотроо хамгийн бага үзүүлэлт боловч Хятад улсад 513,000-ийг үйлдвэрлэн борлуулсан нь энэ гурав дотроо хамгийн их нь болжээ. Нийт үйлдвэрлэл борлуулалтын бараг 30хувь нь Хятадад оногдож энэ зах зээл нь уг компанидаа ихээхэн чухалд тооцогдох болов. Ауди-г эзэмшдэг Волксваген групп нь Хятадад үйлдвэрээ нээсэн анхны барууны компаниудын нэг ба 30 гаруй жилийн энэ туршлага нь Ауди-ийн үйлдвэрийг барьж борлуулалтын өргөн сүлжээ бий болгоход их дэм болсон байж таарна. Одоо Ауди нь А3 загвар, А4 ба А4-ийн уртасгасан загвар, А6 ба А6-ийн уртасгасан загвар, Q3 жижиг жийп мөн Q5 дунд жийп загваруудыг Хятад улсад 100 хувь үйлдвэрлэж байна. 

Мерседес бенз компани нь 2014 онд 1,805,000 орчим автомашин үйлдвэрлэн дэлхий даяар борлуулсан нь Германы гурвал дотроо тэргүүлэх байр эзэлж. Харин Хятад улсад 200,000 хүрэхгүйг үйлдвэрлэсэн нь энэ гурав дотроо хамгийн бага нь болж байна. Гэсэн хэдий нийт борлуулалтын 10 гаруй хувийг авчирч буй энэ зах зээлийг ихээхэн ирээдүйтэй хэмээн үзэж ойрын хэдэн жил нэлээн хэдэн загвараа Хятад улсад үйлдвэрлэж эхлэхээ зарлаад буй. Мерседес 1984 онд энд анхныхаа үйлдвэрээ байгуулж байсан нь БМВ-ээс өмнө боловч Ауди-ийн дараа орж. 2015 оны байдлаар Мерседес нь С-класс ба түүний уртасгасан загвар, Е-класс ба түүний уртасгасан загвар, GLK жижиг жийп, GLA дунд жийп зэрэг загваруудаа Хятад улсад бүрэн үйлдвэрлэж байна. Харин S-класс ыг импортоор оруулж ирдэг ч ойрын ирээдүйд үйлдвэрлэж эхлэх бололтой. Нэг онцлог нь Германы Гурвал бүгд зөвхөн Хятад улсад зориулж уртасгасан загвар үйлдвэрлэдэг байна, БМВ ийн 5серийн уртасгасан нь бараг 7сери шиг, Аудигийн А6 ийн урт загвар нь А8 шиг, Мерседесийн Е-классын урт нь бараг S-класс шиг салоны арын хэсэгт сэлүүхэн зай үүсгэнэ.

Үйлдвэрээ яагаад Хятадад нээдэг вэ?

Дээрх Германы гурван компани нь тэр болгон элдэв улсад салбар үйлдвэрээ нээгээд байдаггүй байж яагаад бүгд Хятад улсад том том үйлдвэрүүд барьсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Судлаад үзэхэд Хятад улс нь 30 гаруй жилийн өмнөөс автомашины импортод өндөр татвар тогтоож харин иж бүрэн үйлдвэрээ баривал дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Гэхдээ нэг нөхцөлтэй, та заавал Хятадын автомашин үйлдвэрлэгч нэг компанийг түншээрээ сонгож үйлдвэрээ 50:50 харьцаагаар эзэмшинэ. Үр дүнд нь баруунаас шинэ технологи, мэдлэгийг нэвтрүүлж инженер техникийн боловсон хүчнээ бэлтгэж дотоодын үйлдвэрүүдээ хөл дээр босгож ирэв.

Мерседес ба Фотон.

20 гаруй жилийн өмнө Мерседес нь Хятад улсад үйлдвэрээ нээхээр болж тус улсын хуулийн дагуу 50хувь эзэмшиж хамтрах Хятадын автомашин үйлдвэрлэгч хайж эхлэв. Судалж судалж эцэст нь Фотон (FOTON/BAIC) гэдэг компанийг сонгожээ. Фотон групп ч 50 хувийн хөрөнгө оруулалтаа хийж хамтарсан үйлдвэрийг боловсон хүчнээр хангаж Мерседесийн чанарт тэнцэх эд ангийн ханган нийлүүлэгчдийг олж ойлголцоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Автомашины нэг загварт 2,500-3,000 гаруй ширхэг эд анги ордог ба их бие ба мотор гэсэн хэсгээс бусдыг нь чиглэл чиглэлийн ханган нийлүүлэгч компаниудаас нарийн стандарт болон техникийн үзүүлэлт мөн хуваарийн дагуу үйлдвэрийн шугамд нийлүүлж байж сая нэг иж бүрэн автомашин босдог байна. Өнөөдөр Хятад улсад барууны бүх бренд үйлдвэрүүдээ нээсэн ба тэднийг дагаад мөн барууны бүхий л ханган нийлүүлэгчид үйлдвэрээ нээж автомашин үйлдвэрлэлийн шугам бүрд эд ангиа нийлүүлэхийн төлөө уралдаж байна. Мерседесээс хэдхэн жилийн дараа Солонгосын Хюндай компани мөн нөгөө Фотоныг 50 хувь эзэмших түншээрээ сонгон хамтарсан үйлдвэрээ нээв. Германы Даймлер-Бенц бас ачааны машины үйлдвэр нээхээр болж 50% эзэмшигч түншээр нөгөө Фотоныг сонгов. Тун удалгүй Америкийн Камминс хэмээх дизель хөдөлгүүрээр 100 гаруй жил ажилласан компани мөн л Фотоныг сонгон шинэ дизель хөдөлгүүрийн хамтарсан үйлдвэр байгуулав. Фотон групп нь энэ 20 гаруй жилийн хамтын ажиллагааны дүнд барууны стандартаар автомашин хийж сурав. 4-5 хамтарсан үйлдвэрээс ашиг хүртэж, бүхэл инженер техникийн ажилчдаа 20 жил сургаж, дадлагажуулж, туршлага хураасан Фотон групп нь сүүлийн үед өөрийн хүчээр шинэ загвар хийж эхлэв.

Фотон Мерседесийн хувьцаа эзэмшигч үү?

2015 оны 7-р сард автомашины салбарт ойр Тайван болон Хятадын хэвлэлүүд Фотон(BAIC) группийг нөгөө дэлхийд зартай Даймлер-Бенц группийн нийт хувьцааны 10 хувийг худалдаж авах хэлэлцээр хийж байна хэмээн шуугиж эхлэв. Даймлер-Бенц-ийн албаны хүмүүс энэ мэдээг үгүйсгэсэнгүй харин ч иймэрхүү хэлэлцээр явагдаж байгааг батлав. Энэ том группийн одоогийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь 5-6 хувьтай байдаг бол Фотон групп 10 хувийг нь авснаар хамгийн том нь болох нээ.

Фотон ба Германы эргэн ирж буй Богвард (BORGWARD)марк.

2014 онд Фотон группийг Германы Богвард маркийг сэргээх гэж байна гэсэн мэдээ автомашины хэвлэл мэдээллээр нэг гараад чимээгүй болов. Гэтэл 2015 оны 8-р сард Германы Богвард марк эргэн сэргэж буйгаа зарлаж эхний шинэ ВХ-7 жийп загвараа танилцуулав. Хамгийн сонирхолтой нь 100 гаруй жилийн өмнө уг марк болон үйлдвэрийг үүсгэн байгуулж байсан ноён Карл Богвардын ач хүү Кристиан Богвард хариуцан сэргээж харин шинэ загварын дизайныг өмнө нь СААБ компанид ажиллаж байсан ерөнхий дизайнер зохион бүтээжээ. ВХ-7 загвар нь 2,0 турбо-бензин хөдөлгүүртэй, 7 шатлалт автомат хурдны хайрцагтай 2016 оноос Фотоны үйлдвэрт хийж эхлэх юм байна.

Фотон Тунланд 7,5л зарцуулдаг жийп.

Фотон групп нь дунд болон бага оврын (манайхны мэддэг овроор бол Майти, Портер) ачааны автомашины үйлдвэрлэл борлуулалтаараа дээгүүр ордог ба эдгээр автомашин нь бат бөх араг /арам/ шаарддаг. Хэрэв та бат бөх араг үйлдвэрлэж чадаж байвал “арамтай жийп” автомашин үйлдвэрлэхэд хэцүү биш, ялангуяа Мерседес, Хюндай, Даймлер, Камминс зэрэг дэлхийн хэмжээний брендүүдийн автомашиныг 20 гаруй жил үйлдвэрлэж туршлага суусан үед. 2013 онд Фотон групп нь Фотон Тунланд хэмээх ачаатай жийпээ танилцуулав. Нөгөө бат бөх араг дээр Америкийн алдартай Камминс 2,8 турбо-дизель хөдөлгүүр, Германы Гетраг фирмийн 5 шатлалт механик хурдны хайрцаг, Америкийн ДАНА фирмийн урд ба хойд тэнхлэг гэх мэт бараг бүх эд ангиудыг нөгөө л Мерседесийн шугамд эд ангиа нийлүүлдэг ханган нийлүүлэгчдээс сонгожээ. Уг ачаатай жийп нь 100км тутам 7,5 литр дизель түлш зарцуулж байгаа нь маш бага хэмнэлттэй үзүүлэлт юм. Австрали, Шинэ Зеланд, Бразил, Чили, Болив, Саудын Араб, Египет, Өмнөд Африк зэрэг шинэ машины импортын хориг багатай улсууд энэ загварыг үнэлж өргөнөөр ашиглаж байна. Монголд энэ загвар 2014 оноос зарагдаж буй ба саяхан авто-салоноо нээжээ. Фотон группийн Монгол дахь албан ёсны дилер нь “ОЧ МОТОРС” ХХК. Эднийх цоо шинэ автомашиныг харьцангуй хямд үнээр санал болгож буй юм байна. Фотон Тунланд загварын үнэ нь 47,500,000төг байгаа нь бусад 65-80 саятай ижил загваруудаасаа хямд. Банкны 3 жилийн лизингээр авбал урьдчилгаа нь 14,5 сая төгрөг. Хамгийн гол нь зарж буй машиндаа 3 жилийн үйлдвэрийн баталгаа өгч, сэлбэгээр ханган, үйлчилгээг нь хийнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ocmotors.mn вэб-сайтаас авч мөн 88065272; 95520025 утсаар лавлаж болно. Эдний авто-салон УБ хотын Эх Нялхасын Эмнэлгийн арын зам дагуу байрладаг.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж