Монгол сарлагийн хөөврийг дэлхийд сурталчилна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Монгол сарлагийн хөөврийг дэлхийд сурталчилна

“Ecopreneur-2011” ногоон бизнес
төслийн олон улсын уралдаан өчигдөр дүнгээ гаргалаа. МҮХАҮТ, Ecopreneur
олон улсын холбоо, “TIC Americans” байгууллагаас хамтран зохион
байгуулсан уг уралдаанд гадаад, дотоодын 20 гаруй баг оролцжээ. Олон
улсын шүүгчид тэдний бичсэн төсөлтэй танилцаж, найман багийг  
шалгаруулав. Тус уралдааны Цэвэр технологи номинацид сарлагийн хөөвөр
боловсруулж, эцсийн бүтээг дэхүүн үйлдвэрлэх төсөл бичсэн “Yаекетек” баг
шалгарч, санхүүжилт авсан юм. Сарлагийг дэлхий дахинд төдийлэн сайн
мэддэггүй. Харин тус багийнхан сарлагийн хөөврийг судлахад ноолууртай
дүйцэхүйц, дулаан хадгалах чанараараа илүү байсан учраас хялгасыг нь
ялгаж, цэвэр хөөврөөр нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж.
Ингэснээр дэлхийн зах зээлд сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн
гаргаж, таниулах зорилготой гэнэ. Дээрх төрөлд 10 гаруй баг оролцсоноос
тус багийнхан шилдгээр шалгарчээ. Мөн жилийн дөрвөн улиралд аялал
жуулчлал эрхлэх боломжтой гэсэн тооцоо, судалгаа хийсэн “Дөрвөн улирал”
багийнхан “Нийгмийн хариуцлага” төрөлд шилдэг боллоо. Тэд Төв аймгийн
Сүмбэр суманд байдаг “Даваатын рашаан”-ы ойр орчмын 10 га газарт
хамгаалалт хийж, зүлэгжүүлсэн байна. Гадаадын жуулчдад монгол ахуй
амьдралыг таниулах зорилготой тус багийнхан гурван жилийн хугацаанд
төслөө хэрэгжүүлж, цаашид нутгийн иргэдэд үйл ажиллагаа явуулах эрхийг
нь шилжүүлэх тухай “Өнөөдөр” сонин мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж