
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар дунд сургуулийн хүүхдүүд өнгөрсөн долоо хоногт үдийн цайнд хордлоо гэсэн мэдээллийн дагуу тус сургууль болон халдвартын эмнэлэгт хэвтэн эмчүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлын талаар бид удаа дараа мэдээлж байсан билээ. Тус сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд өгсөн “Монсүү” компанийн кальцитай сүүнд хордсон 11 хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Ч.Уртнасангаас тодруулж асуухад “Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие харьцангуй сайжирсан учир 9 хүүхэд нь эмнэлгээс гарч, 2 хүүхэд үргэлжлүүлэн эмчилгээг хийлгэж байгаа. Биеийн байдал сайжирч байгаа учраасирэх долоо хоногт эмчилгээс гарах байх.Мөн эдгээр хүүхдүүдийн хордлого авсан сүү болон хордсон хүүхдээс авсан лабораторийн шинжилгээний хариу гарч нэг нян үүсгэгч болох нь батлагдсан” гэлээ. Шинжилгээний хариуг үндэслэн “Монсүү” компанийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраастодорхой хугацаанд зогсоогоод байгаа билээ.
Д.Долгор