Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Зарим замыг хаана

Энэ сарын 15-19-ны өдрүүдэд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентийн ассамблей OSCE-PA-Н хурал зохион байгуулагдах тул  “Shangri-La” зочид буудлын орчмын зам, Гэрлэх ёслолын ордоны зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш Хүүхдийн ордоны баруун уулзвар хүртэл бүрэн хааж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Мөн Туушин зочид буудлын замыг есдүгээр сарын 15-ны 22.00 цагаас 16-ны 24.00 цаг хүртэлх хугацаанд Спортын ордоны баруун уулзвараас Төрийн ордоны зүүн уулзвар хүртэл бүрэн хаахаар болжээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд, жолоо ч нар тухайн өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож замын хөдөлгөөнд оролцох. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн Авто радио 96.3-тай хамт байж замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Д.УУДАМ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж