Новак Жокович &#34Их дуулга&#34-ын 10 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Новак Жокович &#34Их дуулга&#34-ын 10 дахь түрүүгээ хүртлээ

Талбайн теннисний оны сүүлийн “Их дуулга” болох “US Open” буюу “Америкийн нээлттэй тэмцээн”-ий Нью-Йорк хотноо ням гаригт өндөрлөлөө. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын финалд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Швейцарийн Рожер Федерер нар үлдээд байсан. Шигшээ тоглолтод Жокович өрсөлдөгчөө 6-4, 5-7, 6-4, 6-4-өөр хожиж, "Их дуулга"-ын арав дахь түрүүгээ хүртлээ. Тэр дундаа "US Open" тэмцээний хоёр дахь цомоо өргөж байна.

Жоковичийн хувьд энэ оны Австралийн нээлттэй тэмцээн, "Уимблдон", "US Open"-д түрүүллээ. Тэрбээр "Уимблдон" болон "US Open"-ы финалд Швейцарийн Рожер Федерерийг дараалан хожиж, энэ цагийн тэргүүн теннисчин гэдгээ дахин харууллаа. 

Рожер Федерер энэ тэмцээнд түрүүлсэн бол "Их дуулга"-ын 18 дахь цомоо өргөх байсан. 34 настай нэрт теннисчин 2012 оноос хойш "Их дуулга"-д түрүүлж чадаагүй байгаа билээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж