Японы өмнөд хэсгийн Кюүшү аралд орших Асо галт уул өнөөдөр /IX.14/ идэвхжиж үнсээр тургиж, утаа боргилж эхэлжээ. Одоогоор галт уулын идэвхжил хэр аюултай байгаа нь тодорхойгүй байна.
Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард Кюүшү арлын өөр нэг галт уул идэвхжсэнээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан юм.
Япон улс нь галт уулын идэвхжил ихтэй бүсэд оршдог юм. Өнгөрсөн жил Японы Онтаке галт уулч гэнэт идэвхжиж дэлбэрснээс 63 хүн амь үрэгдсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters