АНУ-ын гоо бүсгүй тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын гоо бүсгүй тодорлоо

Дэлхийн мисс 2016 тэмцээнд АНУ-ыг төлөөлөх гоо бүсгүй тодорлоо. АНУ-ын гоо бүсгүйгээр Жоржиа муж улсын гоо бүсгүй Бетти Кантрелл тодорсон байна. Өдгөө 21 настай Бетти Кантрелл Жоржиа муж улсаас АНУ-ын гоо бүсгүйгээр шалгарсан хоёр дахь бүсгүй болжээ. АНУ-ын гоо бүсгүйг тодруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Антлантик хотод болсон юм.

Түүнчлэн энэ тэмцээнд 1984 онд АНУ-ын миссээр тодорч байсан Ванесса Уиллямс эргэн ирсэн нь дуулиан тарьжээ. Ванесса Уиллямс нүцгэн зураг нь цацагдсанаас титмээ хураалгаж байсан юм. Түүнээс титмийг нь хураасан үйл явдалд гоо бүсгүй шалгаруулах тэмцээний дэд захирал Сэм Хаскелл албан ёсоор уучлал гуйжээ.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Washington Post

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж