Эрдэнэт хот ойгоо 35 бүтэээлч ажлаар угтана

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хот ойгоо 35 бүтэээлч ажлаар угтана

Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойн өмнө тус аймаг 35 бүтээлч ажил хийж угтахаар зорьж байгаа билээ. Үүнд аж ахуйн нэгж, байгууллагууд санаачилга гарган тодорхой ажлуудыг хийж ойдоо бэлэг барьж байна. Монгол, Америкийн хамтарсан цэвэр зэс үйлдвэрлэдэг “Эрдмин” ХХК өчигдөр найрамдал хамтын ажиллагааны харилцаатай улс, муж, хотуудын далбааг байрлуулах хүндэтгэлийн тавцан  байгуулж өчигдөр хүлээлгэн өглөө. Орхон аймгийн Нутгийн ордны өмнөх талбайд байрлах Хүндэтгэлийн тавцан дээр ийнхүү Монгол улсын төрийн далбаа, Орхон аймгийн далбаагаас гадна БНХАУ, Турк, Унгар, ХБНГУ-ын төрийн далбаа, ОХУ-ын Буриад улс, АНУ-ын Фейрбанкс хот, Кувейтын Фербани мужуудын туг намирлаа. Үүнийг найрамдлын харилцаатай улс орон хотуудын хамтын ажиллагаа улам бүр дэмжихийн  эхлэл гэж үзэж байгаа юм. Эрдэнэт, Улаан-Үд хотуудад эдийн засаг, соёлын өдрүүд болж, АНУ-ын Фейрбанкс хотод Эрдэнэтийн оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр сургаж, Эрдэнэтийн гудамжийг бий болгосон зэрэг олон ажлуудыг энд дурьдаж болно.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж