“Боинг 767” онгоцны өрийг барагдуулахыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

“Боинг 767” онгоцны өрийг барагдуулахыг үүрэгдэв

Зам тээврийн сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар сайд М.Зоригт МИАТ компанийн “Боинг 767” онгоцны өр төлбөрийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэж, энэ ондоо багтаан дуусгавар болгохыг холбогдох газрын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийн овог нэр, албан тушаалын жагсаалтыг гаргаж ирэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн Төмөр замын нүхэн гарцыг яаралтай барих асуудлыг хурдан түргэн шийдэхийг даалгалаа. Мөн Гурвалжингийн гүүрний 44-ийн гарамд авто замын түгжрэл үүсгэдэг асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэ гэсэн үүргийг өглөө.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж