Моуриньо: Хүмүүс хэтэрхий богино ойтой юм

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Моуриньо: Хүмүүс хэтэрхий богино ойтой юм

Английн Премьер лигийн тавдугаар тойрогт “Эвертон”-ы талбайд “Челси” зочлон тоглоод 3:1-ээр хожигдсон. Тус тоглолтын дараагаар “Челси”-гийн зүг, Моуриньогийн чигт шүүмжлэл цутгаж эхэлсэн. Тэгвэл португал мэргэжилтэн шүүмжлэлийн хариуд шүүмжлэгчид хэт богино ойтой байгааг сануулан хэлжээ.

joseoo

“Би элдэв дарамт, шахалт дор ороогүй байна. Европыг зорьж зүтгэж ирсэн дүрвэгчид л дарамт, шахалт дор байгаа байх. Тийм ээ, энэ бол дасгалжуулагчийн замнал дахь хамгийн муу улиралын эхлэл болж байна. Гэхдээ ингэлээ гээд миний мэргэжлийн ур чадвар, нэр хүндэд нөлөөлөхгүй.

Сэтгүүчид ч, хөгжөөн дэмжигчид ч биднийг шүүмжилж болно. Энэ бол тэдний эрх юм. Гэвч зарим хүмүүс дэндүү богино ойтой байх юм. Гурван сарын өмнө л бид аварга болж байсныг тэд мартчих юм” гэж Моуриньо өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж