Байгаль хамгаалах сарын ажил өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах сарын ажил өрнөж байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд байгаль хамгаалах сарын ажил өрнөж байна. Бугат суманд энэхүү аянаар хот суурин, гэр орчин, голын хөвөөг цэвэрлэх, золбин нохойг устгах, ой модыг халд­лагаас хамгаалах, мод тарих хөдөлгөөн зохион байгуулалттай явагдаж байна. Бугат сум аймгийн төвд ойр­хон болохоор хотын оршин сууг­чид хашаандаа мод тарих да­лимаар хадлан, бэлчээрийн зүл­гийг хулгайн аргаар хуулж авдаг болсон тул сумын байгаль орчны албаныхан хяналтаа чангатгажээ. Иймд энэ орчны ургамлыг нөхөн сэргээх харуул хамгаалалттай болгох арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ба эхний ээлжид  зүлэг сүйтгэгчид торгууль ноогдуулахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж