Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Бид хүртэгдэж мэдрэгдэх физик буюу махан биетэй. Гэвч хүн зөвхөн махан биетэйгээр барахгүй өөр олон бие байдаг байна.  Эртний соёл иргэншлүүдэд хүнийг физик биеэс гадна өөр нарийн биетэй болохыг аль эртнээс мэдэж байжээ. Хүнийг 7 биетэй хэмээн эзотерик сургуулиудад зааж сургадаг. Теософийн удиртал ба нарийн төлөвлөгөө хэмээх сайхан номнуудыг бичсэн онолын физикч Энтөни Мертон хүний 7 биеийг зааж нэрлэсэн нь: Физик, Эфир, Астрал, Ментал, Каузал, Буддик, Атми биеүд юм. Эдгээрийн талаар нарийвчлан авч үзье.

Физик бие (Махан бие)

Бидний мэддрэх,хүрэлцэх, харах эрхтэнд мэдрэгдэх үндсэн бие болой. Бодит бие хамгийн нягт материаллаг, хэлбэлзэлийн хамгийн доод давтамж бүхий бие бөгөөд нарийн биед үл хамааруулах боловч дурдахгүй байхын аргагүй. Физик бие нь мэдээллийг мэдрэхүйн эрхтнүүдээрээ хүлээн авч, рефлекс ийн хэлбэрээр боловсруулдаг, хязгаарлагдмал тогтолцоо юм. ДНХ-ийн генетик мэдээлэл ч энд хамаатай. 

Эфир бие (Амин бие)

Эфир бие нь нарийн биеийн хамгийн нягттай хэсэг юм. Физик биеийн ихэр гэж үзнэ. Иймд физик биеийг хэлбэрийг яг давтсан хүний биеэс  7см орчин зайд, энергийн нарийн бүтэц/ энергийн субстанц маягаар оршдог. Эфир бие нь физик биетэйгээ хүрдний тусламжтайгаар холбогдоно. Түүний үрээр биеийн эс бүрт хүний бодол, хүсэл, санаа зориг,эрмэлзэл, үйл ажиллагааны чиглэл хүрэлцэн очдог. Эфир биеийн онцлог нь түүний энерги амьсгалын нөлөөнд автдаг учраас иогийн дасгалаар сайжруулж болдог гэж үздэг. Хүний нарийн биеүдээс хамгийн нягттай хэсэг юм. Энэхүү талбай нь нойсох үед ихсэж сэрүүн үед багасаж байдаг.  Эфир биеийн үндсэн үүрэг нь физик биеийн амьдрахад шаардлагатай сансрын эрчим буюу пранаг дамжуулахад оршино. Бидний сансрын тэжээл бол нарны туяа бусад гараг, оддын цацраг агаарт тархсан ургамал , модны биологийн эрчим хүч юм.

үргэлжлэл: keytosecret.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж