Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.14-нд нийтлэгдсэн

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүнэ

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох шүүх хурлын тов гарчээ. Г.Маралмаа нь талийгаач охины хойд эх, Т.Цогт нь төрсөн эцэг нь юм. Шүүх хурал энэ сарын 17-нд буюу пүрэв гаригт 14.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 19-нд шүүхээр хэлэлцсэн ч дахин мөрдөн шалгах шаардлагатай хэмээн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Г.ТУУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж