Египетийн цэргийнхэн Мексикийн 12 жуулчинг хөнөөж, өөр 10 хүнийг гэмтээж шархтуулжээ. Египетийн цэргүүд терроризмын эсрэг ажиллагааныхаа үеэр жуулчдыг андуурч галласан хэмээн дотоод хэргийн яамнаас нь мэдээлсэн байна. Жуулчдын дөрвөн автобус баруун Сахарын Вахат дахь хориотой бүсэд явж орсноос энэ хэрэг болжээ. Одоогоор хэргийг Египетийн албаныхан мөрдөн шалгаж байгаа аж.
Египетийн цөлийн бүс нутаг нь жуулчдын ихээр зорьдог газар юм. Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард “Исламын улс” бүлэглэлийнхэн Египетэд үйл ажиллагаа явуулдаг Францын компанийн ажилтан хорват залууг цаазалсан юм. Түүнчлэн хэт даврагчид Египетийн цэргийхний эсрэг удаа дараа халдлага дайралт хийж байгаа аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС, Agence-France Presse