
Нийслэлийн Онцгой байдлын аврах гал унтраах анги өнгөрсөн шөнийн байдлаар 4 удаагийн галын дуудлага ирсэн байна. Онц ноцтой гал түймрийн дуудлага биш боловч ихэвчлэн гэр хорооллын айлуудын үнс нурам, цахилгааны аюулгүй байдлаас баг хэмжээний гал алдсан тохиолдлууд байгаа аж. Харин өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 18-28 тоотод байшингийн дээвэрт гал гарлаа гэсэн дуудлагын дагуу гал унтраах шуурхай бүлэг ажиллаж байна гэсэн мэдээллийг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлллээ. Хаврын улирал хуурайшилт эхэлж буй энэ цаг үед иргэдийг анхаарал болгомжтой байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна
Д.Долгор