Карзай Пакистанд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Карзай Пакистанд айлчилна

Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай өнгөрсөн тавдугаар сард Осама Бин Ладеныг хөнөөгдсөнөөс хойш анх удаа Пакистанд айлчлах гэж байна. Ноён Карзай Пакистаны Ерөнхийлөгч Асиф Аль Зардари болон Ерөнхий сайд Йосиф Раза Гилани нартай уулзах юм. Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын хүрээнд Афганы Ерөнхийлөгч Пакистаны талтай Талибанчуудын асуудлаар хэлэлцэж, тэдэнтэй сөргөлдөөнөө зогсоож, энхийн хэлэлцээр хийх тухай  санал солилцоно.

Афганистаны Ерөнхийлөгч энэ удаа ноён Зардаригийн урилгаар Пакистанд айлчилж байгаа ба Талибанчуудтай найрамдах хүсэлтэй байгаа хүрээнд талууд энхийн хэлэлцээр хийх комиссыг байгуулаад байгаа аж. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын үеэр хэлэлцэх өөр нэг хөндүүр сэдэв бол АНУ-ын хүчин Аль Кайдагийн толгойлогч Бин Ладеныг Пакистаны Абботтабад хотод устгасан явдлаас хойш хоёр орны харилцаа таагүй нөхцөлд байсныг засч, залруулах явда

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж