Элтон Жон Путинтай уулзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.13-нд нийтлэгдсэн

Элтон Жон Путинтай уулзахыг хүсчээ

Английн дуучин Элтон Жон ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Элтон Жон “Тэр магадгүй намайг шоолж, “усан тэнэг” гэж нэрлэж болох юм. Гэсэн ч би түүнтэй ижил хүйстнүүдийн асуудлаар ярилцахыг хүсч байна” хэмээжээ. Түүнчлэн тэрээр ОХУ-ын төрийн тэргүүний ижил хүйстнүүдийн талаарх үзэл бодол, байр суурийг “инээдтэй” гэв. Элтон Жоны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн анхны тохиолдол биш юм.

Сэр Элтон Жон өдгөө Укрианд яваа аж. Киевт тэрээр ерөнхийлөгч Пётр Порошенкотэй уулзаж, бэлгийн цөөнхийг  “ЛГБТ” /лесби, гей, бисекс, трансжендер/ дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн тэрээр Укрианы бизнесменүүдэд хандан бэлгийн цөөнх хүмүүсийг ажилд авахаас цааргалахгүй байхыг уриалжээ. Укрианд 2013 оны зургадугаар сард бэлгийн цөөнх дэх ижил хүйстнүүдийн авир, байдлыг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж