Энэтхэгт 89 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.09.13-нд нийтлэгдсэн

Энэтхэгт 89 хүн амь үрэгджээ

 

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Петлавад хотын нэгэн ресторанд өчигдөр хий дэлбэрснээс 89 хүн амь үрэгдэж, 35 хүн гэмтэж түлэгджээ. Ресторанд сургуулийн сурагчид болон ажилчид өдрийн цайгаа ууж байх үеэр дэлбэрэлт болсон байна.

 

Рестораны хажуу талын байранд хадгалж байсан уурхайн дэлбэлэгчээс болж дэлбэрэлт гарсныг цагдаагийн газраас мэдээлжээ. Аврагчид рестораны барилгын нурангин дороос хүмүүсийн цогцосыг гаргаж дууссан бөгөөд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.

 

Уг ресторан нь автобусны зогсоолтой ойр байрладаг аж. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоох хэдэн барилгад цууралт үүсчээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж