Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2015.09.13-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат олимпийн эрхээ авлаа

АНУ-ын Лас-Вегас хотноо болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-ын жинд Пүрэвжавын Өнөрбат алтан медалийн төлөө барилдах бол 57 кг-д Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль авлаа. Мөн хамгийн хүнд жин болох 125 кг-ын жинд Жаргалсайханы Чулуунбат олимпийн эрхээ авч, хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилид дийлдлээ.

Ж.Чулуунбат эхний тойрогт хийлж, Грек, Египетийн бөхчүүдийг хожиж, Азарбайжаны Ж.Магомедовт цэвэр хожигдсон. Азербайжаны бөх Гүржийн Гено Петрашвилийг хожсоноор Ж.Чулуунбат дагах барилдаанд Японы Нобиуши Аракидаг 2:1 онооны харьцаагаар хожиж, олимпийн эрхээ авлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө Гүржийн Гено Петрашвилитэй барилдсан ч 11:0 онооны харьцаагаар хожигдлоо.

БАРИЛДААНЫГ НӨХӨЖ ҮЗЭХ:

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж