Эрүүл мэндийн сайд Өмнөговьд ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд Өмнөговьд ажиллана

Эрүүл
мэндийн сайд С.Ламбаа тэргүүтэй тус яамныхан энэ сарын 18-нд
Улаанбаатар хотоос мордож, Өмнөговь аймагт ажиллахаар болжээ. Тэдний
хувьд тус аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад ажиллаж нэгдсэн эмнэлэг
болон бүсийн оношлогооны төв байгуулах газартай танилцахаар болжээ.
Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай
холбоотойгоор дээрх газруудад хүн ам ихээр төвлөрч, одоогийн сумын
эмнэлгийн хүчээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон аж. Тиймээс Засгийн
газрын зүгээс дээрх аймагт нэгдсэн эмнэлэг болон, бүсийн оношлогооны төв
байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ аймгийн удирдлагуудын зүгээс “Бүсийн
оношлогооны төв, нэгдсэн эмнэлэг хоёрыг нэг газар биш, тусад нь
байгуулбал зүгээр байна. Газар нь ингэж таараад байна” гэсэн санал
хэлсэн аж. Хоёр өөр газарт бүсийн оношлогооны төв, нэгдсэн эмнэлгийг
барихаар зардал ихээр гарах болж байгаа тул газартай сайд биечлэн
танилцахаар ийн Өмнөговь аймгийг зорихоор болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж