Өнөөдөр “Рашаантын 18” киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Рашаантын 18” киноны нээлт болно

Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн продюсерээр нь ажилласан “Рашаантын 18” адал явдалт, инээдмийн уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. “Хонх” хамтлагийн  дуулснаар олны хүртээл болсон “Рашаантын 18” дуунаас сэдэвлэсэн инээдмийн төрлийн эл киног  “Zaya sh” студийн хамт олон бүтээсэн бөгөөд хошин шогийн чадварлаг жүжигчид болох “Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож олны танил болсон жүжигчин Б.Навчаа, “Х-Түц” хамтлагийн жүжигчин Д.Баттөмөр, УДЭТ-ын залуу жүжигчин А.Ганчимэг нар гол дүрд нь тогложээ. Энэ кинонд өнөөгийн нийгэмд баян ядуугийн ялгаа их байгаа ч жинхэнэ хайр сэтгэл бүх зовлон бэрхшээлийг ялж чаддагийг харуулжээ. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж