“X-Men: First Class” киног гаргана

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“X-Men: First Class” киног гаргана

“Өргөө” кино театрын хамт олон Холливудын шилдэг, шинэ киног цаг алдалгүй Монголын үзэгчдэдээ хүргэсээр ирсэн. Энэ удаад тус кино театрынхан “X-Men: First Class” киног гаргахаар болжээ. АНУ-д энэ сарын 3-нд нээлтээ “X-Men: First Class” киног Matthew Vaughn найруулж,  гол дүрд James McAvoy, Michael Fassbender, Jennifer Lawrence нар тогложээ. Киноны үйл явдалд профессор Х болон Магнето нар анхны мутантуудын холбоог бий болгон нийтэд ил гарч ирж байгаа тухай өгүүлэх бөгөөд асар их хүч цуглуулсны эцэст мөнхийн дайснууд болж хувирна. Мөн Магнето нарын хоорондын холбоо тэдний багийнхны үүсэл Х men болон бусад мутантуудын нөхөрлөл зэргийг харуулдаг байна. Тус кино нь энэ сарын 13-наас эхлэн "Өргөө" кино театрт гарч эхлэх юм. 

М.Урин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж