Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр барилдсан манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин, эмэгтэйчүүдийн 60 кг-д 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар алтан медалийн төлөө барилдахаар үлдлээ.
Эрэгтэйчүүдийн 61 кг-д Б.Номин Энэтхэг, АНУ, Гүрж, Украины бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол ханган аваргын төлөө барилдахаар болоод байна. Тэрбээр 2014 оны дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтэй барилдана.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд Шинэ Зиланд, БНХАУ, Болгарын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр Украины тамирчин Оксанатай Херхелтэй аваргын төлөө барилдах юм.
Сүхээгийн Цэрэнчимэдийн хувьд хоёр жил дараалан дэлхийн аваргын финалд шалгарч байна. Тэрбээр өнгөрсөн жил энэ жиндээ түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртсэн бол энэ дахин аваргын төлөө барилдахаар боллоо.
Ч.БОЛ
Холбоотой мэдээ