Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2015.09.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

2015 оны 09 дүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж