“Астон Вилла”-гийн хаалгач “Тоттенхэм”-д ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

“Астон Вилла”-гийн хаалгач “Тоттенхэм”-д ирлээ

Премьер лигийн ахмад хаалгачдын нэг Брэд Фрейдел Лондонгийн “Тоттенхэм” клубтай нэгдлээ. 2008 оноос хойш “Астон Вилла”-гийн хаалгыг манасан тэрбээр энэ улсад ирээд тав дахь дээд төвшний клубтээ тоглох болсон нь энэ. 

Өдгөө 40 настай хаалгач “Тоттенхэм”-тай хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Астон Вилла”-г орхисон тэрбээр Лондонгийн гараанд гарах эсэх нь чухал биш, гол нь Премьер лигт л хүчин зүгтэж байвал болно гэжээ. Фрейдел “Астон Вилла”-д 2008 оноос хойш өдийг хүртэл 100 гаруй тоглолтод нэг номерийн хаалгачийн үүргийг гүйцэтгэсэн. Одоо түүний оронд “Вилла”-гийн хаалгыг мөн л Америк хаалгач 26 настай Брэд Гузан манахаар боллоо. “Тоттенхэм” клуб АНУ-ын ахмад хаалгач Брэд Фрейделээс өөр “Порту”-гийн шилдэг довтлогч Радамил Фалкаог авахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Харин тус багийн гол тоглогчид болох Гарет Бейл, Лука Модрич, Ван дэр Ваарт нар өөр клубуудэд зарагдах аюулд ороод байгаа гэнэ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж