
Өдгөө 40 настай хаалгач “Тоттенхэм”-тай хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт “Астон Вилла”-г орхисон тэрбээр Лондонгийн гараанд гарах эсэх нь чухал биш, гол нь Премьер лигт л хүчин зүгтэж байвал болно гэжээ. Фрейдел “Астон Вилла”-д 2008 оноос хойш өдийг хүртэл 100 гаруй тоглолтод нэг номерийн хаалгачийн үүргийг гүйцэтгэсэн. Одоо түүний оронд “Вилла”-гийн хаалгыг мөн л Америк хаалгач 26 настай Брэд Гузан манахаар боллоо. “Тоттенхэм” клуб АНУ-ын ахмад хаалгач Брэд Фрейделээс өөр “Порту”-гийн шилдэг довтлогч Радамил Фалкаог авахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа гэнэ. Харин тус багийн гол тоглогчид болох Гарет Бейл, Лука Модрич, Ван дэр Ваарт нар өөр клубуудэд зарагдах аюулд ороод байгаа гэнэ.