Шилийн сайн эмэгтэй байж болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Шилийн сайн эмэгтэй байж болох уу?

Сур: Манай нэвтрүүлгийн дараагийн оролцогч Э.Монголмаа: Маркетингийн менежер мэрэгжилтэй. Монголмаагийн кино зохиол ”Цэг гурван цэг” нэртэйгээр санал болгож байгаа. Тэгэхээр нэрний утга учрын талаар яриагаа эхлэе.



Монголмаа:
Миний кино зохиол сонгогдоод гарч чадвал би эхний цэгээ тавьж байна гэсэн үг. Харин гурван цэгийг ард түмэн маань тавих юм. Өөрөөр хэлбэл үргүүлжлүүлэх гэсэн санаагаар энэ гарчигийг сонгосон. 

Сур: Зохиолынхоо гол санаа, агуулгынх нь талаар ярихгүй юу ? 

Монголмаа: Үүнд одоогийн бидний амьдарч байгаа нийгэм болон бидний өмнөх үеийн нийгмийн ялгааг ил тодоор харуулан, хүмүүст тодорхой хэмжээний ойлголт өгч ухамсарлуулахыг зорьсон. Магадгүй бага зэрэг улс төржсөн ч байж мэдэх юм. 

Сур: Үйл явдлын талаар товч танилцуулаач ? 

Монголмаа: Миний дээр дурдсанчлан одоо болон өнгөрсөн үеийн нийгмийн ялгааг ил тодоор харуулж, одоо ба өнгөрсөн цаг үеийн үеийн хүмүүсийн ялгаа, ухамсар, эх оронч үзэл, ёс жаяг гэх мэт энэ бүх зүйлсийн ялгааг харуулахыг зорилоо. Үүний өнгөрсөн үеийн төлөөлөл нь “Шилийн сайн эр”-ээр, одоо цаг үеийн төлөөллөөр “Шилийн сайн эмэгтэй”-гээр тодорхойлсон. Заавал эрэгтэй байх албагүй гэж бодсоны үндсэн дээр ийм шийдэлд хүрсэн. Шилийн сайн эрийг 1911- онд төрсөнөөр бичсэн. Харин шилийн сайн эмэгтэйгээр 1980-1990-ээд оны амьдралыг харуулдаг. 

Сур: “Шилдэг кино бүтээлд хүрэхэд баярласандаа цусаар уйлах тийм л кино урлагт хайртай нэгэн” гэж бичсэн байна. Кинонд цусаар уйлах хэмжээний хайртай юм уу? 

Монголмаа: Би кино урлагт маш их хайртай. Гэтэл одоогийн байдлаар хүнд ухамсар суулгачихаар кино алга. Хатуухан хэлэхэд киног бизнес болгож байна. 

Сур: Хамгийн сүүлийн асуулт. Манжийн дарлалын үе дурдагдаагүй өнгөрлөө. Энэ талаар зохиолдоо дурдсан уу? 

Монголмаа: Бидний яриад байдаг манжийн дарлалын үе одоо хүртэл байгаа гэхэд болно. Учир нь жинхэнэ манжийн дарлалын үед харийнхад дарлуулдаг байсан бол, өнөөгийн нийгэмд монголчууд бие биенээ даралж байна гэсэн санаагаар бичсэн. 

Сур: Зохиолын санаагаа танилцуулсанд баярлалаа
.



Жанна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж