БНХАУ-д Зүүн азийн 14 хүртэлх насны хөлбөмбөгийн тамирчдын фестиваль наадам зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол улсын 14 хүртэлх насны шигшээ багийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд Азидаа тэргүүлэгч орны багуудтай өрсөлдөж байгаа юм. Манай тамирчид эхний тоглолтоо Японы багтай тоглож 2:0 харьцаатай ялагдлаа. Эхний үед тоглолт 0:0 харьцаатай өндөрлөсөн ч харамсалтай нь сүүлийн хагаст 2 гоолыг алдсан байна.
Бусад багуудын үр дүнг танилцуулахад:
Өмнөд Солонгос 7 : 1 ХонгКонг
Монгол 0 : 2 Япон
Гуам 4 : 1 Макао
Хойд Солонгос 4 : 0 БНХАУ
Өнөөдөр тэмцээний ээлжит тоглолтоо хийх болно.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn