Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд өнгөрсөн шөнийн байдлаар 400 орчим дуудлага иржээ. Тус төвийн жижүүрийн эмч нарын хэлж буйгаар даралт ихсэх, хоолны хордлого авсан иргэд ихэвчлэн хандсан байна. Харин өнөөдрийн 08:00 цагаас11:00 цагийн хооронд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 62 дуудлага өгчээ. Ихэвчлэн амралтын өдрүүдэд дуудлага эрс нэмэгддэг талаар жижүүрийн эмч нар мэдээлж байна.
Д.Долгор