
Судалгаа нь хэд хэдэн хэсэгчилсэн байдлаар явагдах бөгөөд эхний өдрүүдэд УИХ-ын сонгуулийн тойргоос сонгогдсон гишүүн болон тухайн тойрогт илүү танигдаж ард түмний саналыг түлхүү авч байгаа хэсгүүдэд хуваан явуулах юм.
Хоёр дахь хэсэгт Монголын ТОП 11 улс төрчдийг нэрлэж, эдийн засагтай холбоотой олон нийтийн санал асуулга явуулах бөгөөд нийслэл Улаанбаатар, хөдөө орон нутаг, гадаадаас санал өгч байгаа хэлбэрүүдийг ялган харуулах юм.
Монголд анх удаа улс төрийн намууд болон Монголын ТОП улстөрчдөд гадаадад амьдардаг монголчууд маань үнэлэлт дүгнэлтээ өгөх таатай боломжийг энэхүү судалгаа олгож байна.
Та саналаа www.analyze.mn сайтаар өгөх буюу үүрэн утасны мессежээр 15 05 06 тусгай дугаарт өөрийн дэмжиж байгаа улстөрчид саналаа өгөөрэй. Судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88080000, 99098705 дугаарын утсаар лавлаарай.
Эрхэм хүндэт Монгол улсын иргэн та бүхэн тэргүүлэх интернэтийн сайтуудаар нэгэн зэрэг явагдаж байгаа судалгаанд идвэхтэй оролцохыг урьж байна.