Дэлхий нийтээр хамгийн аюултай өвчний жагсаалтанд орох болсон таргалалт ихэнх бүсгүйчүүдийн байнга санаа зовж явдаг асуудал байдаг. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх нь турах хамгийн шилдэг арга гэдэг ч хүн болгон хэрэгжүүлж чаддаггүй. Ялангуяа зав багатай бүсгүйчүүд ярихаас биш хийж чаддаггүй. Тиймээс заавал фитнесд явалгүйгээр амархан турах 20 “зальтай” аргыг хүргэж байна.
1. Хамгийн хямдхан тураах эм бол ус. Хоолоо хасахгүйгээр өдөрт 1.5 литр ус уух нь бодисын солилцоог сайжруулж, илүүдэл бодисуудыг гадагшлуулдаг.
2. Зөв амьсгалж сурах нь таны биеийг эрүүлжүүлэхээс гадна тураадаг ид шидтэй байгалийн шалгарсан арга гэнэ. Хамраараа алгуурхан амьсгаагаа авч 1 тоолоод амаараа зөөлөн гаргаснаар таны амьсгал зөв хэвийн явагдаж бодисын солилцооны тань хэмжээг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр жингээ барих мөн хасах үүсвэр тавигддаг.
3. Цайндаа хүнсний хивэг хэрэглэх. Цай уух болгондоо нэг цайны халбага хивэг хутгаж уух нь сайн арга гэдгийг туршиж үзсэн бүсгүйчүүд хэлж байна. Хивэг гэдэс, дотрыг цэвэрлэдэг тул хоолны шингэц сайжирдаг аж.
4. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүн амархан турдаг гэдэг. Учир нь их өлсөж байгаад их идэх нь ходоод онд муу, таргалах эх үүсвэр болдог аж.
5. Өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл ажилтай байдаг эмэгтэйчүүд хоолны дэглэм барина гэдэг хэцүү. Гэхдээ та өглөөний цайгаа марталгүй ууж өдөр махтай сайн хоол идэж аваад орой гэртээ харихдаа бага хэмжээтэй, хөнгөн хоол идэж хэвшээрэй. Огцом турахгүй ч жингээ бариад л байх болно.
6. Дэлгүүрээс чихэр, амттан авахдаа аль болох жижиг савалгаатайг авах. Ууттай чихрээ идэж байж л санаа амардаг тул бага чихэр, бага “хор” иднэ гэсэн үг.
7. Ааруул тураах жоронд ордог гэдгийг ихэнх бүсгүйчүүд мэддэггүй. Гурилтай холиогүй, хөдөөний цэвэр ааруул идэх нь жингээ барих сайн арга болдог. Ааруул идвэл гэдэс ходоод цэвэрлэгдэхээс гадна өег байдаг учир их хоол идэх шаардлагагүй байдаг. Ялангуяа хоолоо хасахаар шийдсэн бол өлссөн үедээ жижигхэн ааруул идэхэд хангалттай.
8. Цагаан гурилаар хийсэн талх, нарийн боовыг хүнсний жагсаалтаас хасах хэрэгтэй.
9. Аль болох хар гурилаар хийсэн, чихэр багатай талх, нарийн боов идэж байгаарай.
10. Жимс, ногоо ихтэй хоол идэх. Одоо хийдэг хоолныхоо жорноос махны хэмжээг багасгаж, ногооны орцыг нэмэгдүүлэх. Гэхдээ их төмс идэх ч бас жин нэмэхэд нөлөөлдөг.
үргэлжлэл: fashion.everyday.mn