Үндсэн ажлынхаа 90%-ийг үдээс өмнө амжуулах 10 нууц

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Үндсэн ажлынхаа 90%-ийг үдээс өмнө амжуулах 10 нууц

Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь үдийн цайны цаг болохоос өмнө үндсэн ажлынхаа 90%-ийг хийж гүйцэтгэсэн байх үр дүнтэй аргуудыг өөртөө боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Үүний тул заавал үүр цайхаас өмнө сэрж, өглөөний турш оффистоо түгжигдэн суух шаардлагагүй. Ажил үүргээ үр дүнтэй, оновчтой байдлаар илүү богино хугацаанд амжуулах энгийн аргуудаас хуваалцаж байна.

1. Бичгийн ажлаа өглөөний цагаар хийж хэвших

Бичсэнээр тархи оюун санаа төвлөрч, үр бүтээмж дээшилдэг гэдгийг судалгаа нотолсон байдаг. Ийм л учраас цагийн менежментийн экспертүүд хийж гүйцэтгэх ёстой ажлуудаа мартаж, орхигдуулахгүйн тулд бичиж, тэмдэглэхийг зөвлөдөг. Тайлан гаргах, санамж бичиг үйлдэх, гэрээ хэлэлцээр боловсруулах гэх мэт бичгийн ажлууд таны өдөр тутмын ажлын нэг хэсэг бол, тэдгээр ажлуудаа өглөөний цагаар хийж амжуулахыг эрмэлз. Бичлэгийн гүйцэтгэл, чанар сайжирч, өдрийн үлдсэн хугацаа илүү үр дүнтэй өнгөрөхийг та харах болно. 

2. Амрах, завсарлага авахын тул сэрүүлэг тавих

Амарч завсарлана гэдэг илүү бүтээмжтэй байхыг зорьж буй бидэнд сөрөг нөлөө үзүүлэх мэт санагдаж байж болох юм. Гэхдээ богино хугацааны түр зогсолт нь тархиа цэнэглэж, ажилдаа илүү гүнзгий төвлөрөх боломжийг олгодог гэнэ. Ажил дээрээ байх үедээ өдөр бүр ижил цагт түр завсарлага авч байхаар сэрүүлгээ тавь. Сэрүүлэг дуугарах үед хийж буй ажлаа түр хойш тавиад, сунгалтын дасгал хийх, оффисынхоо эргэн тойронд алхах, аяга кофе уух гэх мэтээр амарч тайвшрах зуршлыг өөртөө хэвшүүл. Хийж байгаа зүйлээсээ холдохгүйн тулд завсарлагын хугацааг 5 – 10 минут байлга. Хэдийгээр богинохон санагдаж болох ч, хамгийн тохиромжтой хугацаа шүү.

3. Өдрийнхөө ажлыг урьд орой нь төлөвлөх

Маргаашийн өдөр хийж гүйцэтгэх ёстой зүйлсийн жагсаалт гаргаж, ямар хугацаанд амжуулахыгаа төлөвлө. Хийх ажил бүртээ хангалттай хугацаа төлөвлөсөн эсэхээ нягтал, болж өгвөл хэт их ачаалалтай ажиллахгүй байхыг хичээ. Ажлаа амжуулсан бол жагсаалтнаасаа хасч, амжилтаараа бахарх. Хэрэв төлөвлөсөн ёсоороо амжуулж чадаагүй бол, дараагийн өдрийнхөө жагсаалтын нэгдүгээрт бичиж, тухайн ажлыг дуусгах хүртлээ өөр юу ч эхлүүлэх хэрэггүй.

4. Шийдвэр гаргах гэж удаан тээнэгэлзэхээс зайлсхийх

Ажил хэрэгтэй холбоотой жирийн шийдвэр гаргах шаардлагатай тулгарсан үедээ 60 секундын дүрмийг ашигла. Ерөнхийдөө танд зөв юм шиг санагдсан хамгийн анхны мэдрэмж л, хамгийн зөв шийдвэрт хөтөлдөг.

5. 80/20 –ийн дүрмийг ашиглах

Өдөр бүр хийдэг зүйлсийн зөвхөн 20% нь л гаргасан үр дүнгийн тань 80% -ийг эзэлдэг гэдгийг та мэдэх үү? Тэгэхээр, чухал шаардлагагүй үүргүүдийг жагсаалтаасаа хассанаар бүтээмжээ хэд дахин дээшлүүлж болох нь.

үргэлжлэл: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж