Оюутнууд сарын эхэнд картаа цэнэглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Оюутнууд сарын эхэнд картаа цэнэглүүлнэ

Оюутнууд сарын эхэнд картаа цэнэглүүлнэ

Оюутнуудыг нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчуулах журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байна. Өмнөх журмаар бол оюутны нийтийн тээврээр зорчих цахим картыг нийслэлийн Тээврийн газраар дамжуулан их, дээд сургуулиудад хүргүүлдэг байжээ. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал үүсдэг байсан хэмээн албаныхан үзсэн юм. Тиймээс оюутны картыг нийслэлийн Тээврийн газраар биш, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан олгох талаар ярьж эхэлжээ.

Өмнө нь нэг оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд 20 мянган төгрөг төсөвлөдөг байсан. Үүнийг нэмэгдүүлж 22 мянга болгохоор ярьсан байна. Мөн тухайн оюутны гэр, сургууль хооронд нэг км-ээс бага зайтай бол карт олгохгүй. Оюутнууд сар бүрийн нэгэнд картаа цэнэглүүлдэг байх талаар яригдаж байна.

Эдгээр өөрчлөлтийг эцсийн байдлаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.

Б.ЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж