Харумафүжи энэ башёд барилдахгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.11-нд нийтлэгдсэн

Харумафүжи энэ башёд барилдахгүй болжээ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг өнжихөөр болжээ. Баруун гарын тохойны гэмтэл бүрэн эдгээгүй байгаа тул бүрэн хүчээ шавхаж барилдах боломжгүй, барилдсан ч гэмтлээ улам сэдрээх магадлалтай байгаа тул Аки башёг өнжихөөр болсон байна.

harutohoi

Өнгөрсөн сарын башёгийн эхний өдөр Харүмафүжи Мёгирюүг давахдаа дэвжээнд гараа эвгүй цохисноор баруун тохойгоо гэмтээсэн юм.

Ингэснээр Аки башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд хоёр ёкозүна сүмочдоо магнайлан барилдах болно. Харүмафүжигийн Мёгирюүтай барилдахдаа тохойгоо гэмтээсэн барилдааны бичлэгийг үзнэ үү.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж