Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч нар шүүхийг үл хүндэтгэлээ

Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд  2015 оны 09 сарын 10-ны өдрийн 10,00 цагаас эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ч.Шаравнямбуунар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна, хүсэлтээ бичгээр гаргана гэснээр шүүх хуралдааныг орхин гарсан байна. Тэд хүсэлтээ бичгээр ч гаргаагүй байна.

Өмгөөлөгч нар шүүх хуралдааныг 11.10 цагт орхин гарч  одоо хүртэл шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч болон бусад оролцогчдыг хүлээлгэн таван цаг гаруй хугацаанд алга болж, шүүн таслах ажиллагааг саатуулсаар байна. Ийнхүү өмгөөлөгч Ц.Баасандорж шүүхийн үл хүндэтгэж, мэргэжлийн ёс зүйгээ ноцтой зөрчиж байгаад харамсч байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн олон нийттэй харлцах ажилтан Л.Мөнхтуяа мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж