Монголын кино урлагт өвөрмөц дүр төрх, гайхалтай дуу хоолойгоороо онцгойрч чадаж байгаа жүжигчин бол СТА Ц.Цэрэнболд. Тэгвэл тэрбээр саяхан Оскарын хоёр удаагийн шагналт, найруулагч Жордан Робертсын найруулж буй “Burn your maps” кинонд оролцон тоглож, зураг авалтад орчихоод эх орондоо иржээ.
Киноны зураг авалт Канадын Альберта мужийн Калгарид хотноо болсон бөгөөд тэрбээр монгол бөөгийн дүрд тоглосон аж. Түүнээс гадна Ц.Цэрэнболд “Марко Поло” кинонд Сорхугтани Бэхи хатны эцэг Жаха Хамбугийн дүрд тоглохоор сонгогдоод байгаа юм. Энэхүү киноны зураг авалтын ажил ирэх сард Малайзад эхлэх юм байна.