“General Motors”-ийн борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

“General Motors”-ийн борлуулалт буурчээ

БНХАУ-ын авто зах зээлийн хямралтай холбоотойгоор “General Motors” компанийн БНХАУ дахь борлуулалт сүүлийн таван сарын дөрөвт нь агшилттай гарлаа.

Тус компанийн мэдээлснээр наймдугаар сард борлуулалт нь өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурч, 248.8 мянга болжээ.

“General Motors” компани дэлхийн хамгийн том авто зах зээлд эзлэх байр сууриа өргөтгөхийн тулд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн аж. Хэдий тийм боловч сүүлийн үед эдийн засгаа дагаад БНХАУ дахь автомашины борлуулалт нь буурах болжээ.

БНХАУ-д өмнө нь байр сууриа олсон “General Motors”, “Volkswagen” зэрэг компаниудын эрэлт сул байгаа бол “Mercedes-Benz”, “Toyota” зэрэг шинээр хүч түрэн орж ирж байгаа компаниудын борлуулалт 10-20 хувийн өсөлт харуулж байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж