Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ҮЗХ-ны хурал эхэлжээ

Өнөөдөр 11 цагт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан эхэлжээ. Хуралдааны эхэнд танилцуулснаар энэ удаагийн хуралдаан нь АН-ын дарга Н.Алтанхуягын илтгэл болон түүнийг хэлэлцэх асуудлаар эхэлж байгаа гэнэ. Удаад нь АН-ын  Үндэсний Зөвлөлдөх Хороо болон Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон гишүүдийг танилцуулж батламжлах юм байна. Дараагаар нь хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга танилцуулах ажээ. Эцэст нь АН-ын дотоод сонгуулийн хорооноос саяхан явагдсан АН-ын дотоод сонгууль, ротацитай холбоотой дүгнэлтээ танилцуулж хэлэлцүүлэх гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж