Японы зүүн хэсгийн нутгаар хоёр дахь өдрөө үргэлжлэн орж буй аадар борооны улмаас хөрсний нуралт үүсч, үер болжээ. Аадар борооны улмаас Токио хотын хойд хэсгийн Ибараки, Точигид нөхцөл байдал хүндэрч эхлээд байгаа аж. Үерийн улмаас Японд хурдны галт тэрэгний үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна.
Өмнө нь энэ долоо хоногийн эхээр Японы төв хэсгийг дайран өнгөрсөн Этау далайн шуурганы улмаас мөн үер болж, хөрсний нуралт үүссэн аж. Шуурганы үеэр 15 хүн гэмтэж бэртсэн байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press